ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Анхдугаар үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 92 жилийн ойн баярын хурал болов

2016-11-26

Одоогоос 92 жилийн тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж Ардын Бүрэн Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулийг баталсан билээ. Тиймээс монголын түүхэнд тодоор үлдсэн энэхүү түүхт өдрийн 92 жилийн ойг тохиолдуулан аймаг орон нутгаас олон арга хэмжээг зохион байгууллаа. Үүний нэг нь Анхдугаар үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 92 жилийн  ойн  баярын хурал хүндэтгэлийн концерт юм. Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын орон нутгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Баярын хурлыг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж хүрэлцэн ирсэн ахмад буурлууд, ард иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр эх орныхоо тусгаар тогтнол үнэт зүйлд бодит хувь нэмрээ оруулан улс орон, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө  хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн  ахмад буурлууд болон салбар салбартаа амжилт гарган ажиллаж буй үе үеийн шилдэг тэргүүний хүмүүсийг Төрийн дээд одон медалиар болон, салбарын шагналаар шагнаж урамшууллаа. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%