1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Монгол улсыг тунхаглан түүнийг Үндсэн хуулиар баталгаажуулсны 92 жилийн ойг 11 дүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээий хүрээнд Улс тунхагласны баярын энэ өдөр Ховд аймгийн 300 гаруй сурагчдын Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж өндөрлөлөө. Андгай өргөх ёслолыг нээн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ “Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулснаар залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээөмнө хүлээх иргэний эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтойг дурьдлаа. Тус үйл ажиллагааг ГБХЗХГазар, Улсын бүртгэлийн хэлтэс,аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулав. Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ГБХЗХГазрын дарга Ц.Номинчимэг, ЗХ-ны дарга Б.Цоожхүү болон ахмад дунд залуу үеийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцов.
Монгол улсын хэмжээнд энэ жил 40 гаруй мянган сурагчид 16 нас хүрч байгаа билээ.