ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт 4 дэх өдрөө үргэлжилж байна

2016-11-21

УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”  төслийг нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд "Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт"-ыг аймгийн төвд 11 дүгээр сарын 18-наас эхлэн 3 ээлжээр аймаг сумын нийт 412 төлөөлөгчийг хамруулан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад өнөөдөр 2 дахь ээлжийн сургалтанд оролцсон аймгийн ИТХ-ын болон Алтай, Үенч, Дуут, Манхан, Мөнххайрхан сумын нийт 91 Төлөөлөгч сертификатаа гардан авлаа. 
Маргаашнаас Булган, Чандмань, Дөргөн, Мөст, Цэцэг, Зэрэг, Дарви сумдын ИТХ-ын Төлөөлөгчид сургалт эхэлнэ. 
 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%