ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Нэр дэвшигчээс сонгуульт үүрэг гүйцэтгэх нь сэдэвт сургалт явагдаж байна

2016-11-21

Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс санаачлан “Засаглалын манлайлал” цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Уг үйл ажиллагааны хүрээнд “Нэр дэвшигчээс сонгуульт үүрэг гүйцэтгэх нь” сэдэвт сургалтыг Баруун бүсийн аймгуудын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчдийн дунд зохион байгуулж байна.

Тус сургалтанд БНОУХ-ийн Улс төрийн хөгжлийн хөтөлбөр хариуцсан захирал Жессика Кийган, АНУ-ын Конгрессийн гишүүн асан, Annenberg-Dreier комиссийн захирал Брэд Смит нар хүрэлцэн ирж, ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчийн үндсэн үүрэг, хариуцлага, Иргэдийн оролцоо – ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах төрөл, хэлбэрүүд, иргэдийн хүлээлт, санал хүсэлтийг шийдвэрлэх зэрэг сэдвээр хичээлүүдийг зааж байна.

Уг сургалтын үйл ажиллагаа өнөөдөр Ховд зочид буудлын хурлын танхимд эхэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, сургалтанд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.

Нэр дэвшигчээс сонгуульт үүрэг гүйцэтгэх нь сургалтанд Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн ИТХ-ын 20 гаруй Төлөөлөгчид оролцож байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%