ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалтын I ээлжийн сургалт өндөрлөлөө

2016-11-19

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт 18-23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уг сургалтын I ээлжийн сургалт энэ сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өнөөдөр өндөрлөн, оролцогчид сертификатаа гардан авлаа. Тус ээлжийн сургалтанд аймгийн ИТХ-ын болон Жаргалант, Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд сумын нийт 112 Төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон байна.

Тус сургалтын хичээлүүдийг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Дэлгэрсайхан, Баян-Өлгийн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга А.Серикболат, Үндэсний сургагч багш Ө.Цогбадрах нар заан чиглүүлж, багаар ажиллах, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион явуулсан бөгөөд оролцогчдын ирц 81,1 хувьтай байлаа.   

Сургалтын дараагийн ээлжийн сургалт энэ сарын 20-21-ний өдрүүдэд явагдаж Манхан, Дуут, Мөнххайрхан, Алтай, Үенч сумдын ИТХ-ын Төлөөлөгчид оролцох юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%