ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн суурь сургалт энэ сарын 18-д эхэлнэ

2016-11-15

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн суурь сургалт манай аймагт 2016 оны 11 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Сургалт 3 ээлжээр явагдах бөгөөд 1 дүгээр ээлж 2016 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд явагдаж аймгийн төвөөс сонгогдсон аймгийн ИТХ-ын 17 Төлөөлөгчид болон Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад сумын ИТХ-ын Төлөөлөгчид оролцох бол 2-р ээлж 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжилж Булган, Дуут, Алтай, Үенч, Манхан, Мөнххайрхан сумдын ИТХ-ын Төлөөлөгчид хамрагдана.

Сургалтын 3-р ээлж 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд явагдаж Мөст, Цэцэг, Чандмань, Дөргөн, Зэрэг, Дарви сумын ИТХ-ын Төлөөлөгчид хамрагдсанаар тус сургалт өндөрлөх юм. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%