ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд Агропарк төслийн танилцуулга болов

2016-11-04

Өнөөдөр Засаг даргын хурлын танхимд “Ховд агро” хөдөө аж ахуйн Агро парк төслийн танилцуулга болж өндөрлөлөө. 
Уг төслийн танилцуулгын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл болон хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо.
2015 онд Ховд аймгийн Ховд, Буянт, Манхан, Эрдэнэбүрэн гэсэн 4 суманд дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний хангамж зэрэг хүчин зүйлүүдийг судалж үзэн Ховд, Буянт голыг түшиглэн усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж байна гэж үзсэний үндсэн дээр Буянт сумын Цагаан овооноос дооших 1885 га талбайд паркаа байгуулахаар төлөвлөжээ. 
Ховд аймагт энэхүү паркийг байгуулж төслөө хэрэгжүүлснээр 400 га талбайд тэжээлийн ургамлын тариалалт, сүүний үхрийн жишиг ферм, махны үхэр бордох, өсвөр үхэр бойжуулах, сүүний, тэжээлийн, даршилсан ногооны үйлдвэртэй болоод зогсохгүй 200 орчим хүн байнгын ажлын байртай болох юм байна. 
Орон нутгаас дэмжиж хамтарч ажиллавал 2017 оноос эхлэн төслөө хэрэгжүүлэх юм байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%