Өнөөдөр бидний хойч
ирээдүй болсон хүүхэд багачуудын маань сургуулийн өмнөх боловсрол эзэмших орчин
нөхцлийг бүрдүүлсэн 14-р цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээлээ. Уг нээлтийн үйл
ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга
Б.Ганболд, аймгийн БСГ-ын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Анхбаяр, 14-р цэцэрлэгийн эрхлэгч О.Тунгалаг болон цэцэрлэгийн багш, ажилчид, цэцэрлэгт суралцагч бяцхан үрсийн эцэг эхчүүд оролцлоо.
Тус цэцэрлэг
нь 150 хүүхдийн хүчин чадалтай, 6 үндсэн багш, 6 туслах багш, бага, дунд,
ахлах, бэлтгэл анги гэсэн 6 бүлэгтэй, одоогийн байдлаар 100 хүүхэд бүртгэж, 23
багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Төсөв санхүү хүнд байгаа энэ үед Ховд аймаг орон
нутгийнхаа нөөц боломжоо ашиглан хуучин цэцэрлэгийн зориулалтаар ашиглагдаж
байсан байрыг засварлан ийнхүү 14-р цэцэрлэгийг байгуулан 150 хүүхдийг сургуулийн
өмнөх боловсролд хамрагдах боломжийг бүрдүүллээ.
Ховд аймаг сургуулийн өмнөх насны 8000 гаруй хүүхэдтэй тэдний 7160 нь буюу нийт хүүхдийн 80 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагддаг байна.