ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Жаргалант сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан хуралдлаа

2016-11-03

Жаргалант сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 02-ны өдөр Жаргалант сумын ЗДТГ-ын иргэний танхимд хуралдлаа. Уг хуралдаанд сумын ИТХ-ын 31 төлөөлөгч болон урилгаар сумын ЗДТГ-ын албан хаагчид оролцсон бөгөөд тус хуралдаанаар: 
1. Сумын ИТХ-ын сонгуулийн дүн, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай 
2. Хурлын зохион байгуулалтын асуудал: 
     А. Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааны дэг батлах тухай 
     Б. Намын бүлэг байгуулах тухай 
     В. Сумын ИТХ-ын даргыг сонгох тухай 
     Г. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай 
     Д. Сумын ИТХ-ын хороо байгуулах тухай 
     Е. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 
Уг хуралдаанаар Жаргалант сумын ИТХ-ын сонгуульд олонхийн санал авч сонгогдсон 31 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан, 2016-2020 онд баримтлан ажиллах ИТХ-ын Хуралдааны байнгын дэгээ баталлаа. Засаг даргаар Жаргалант сумын МАН-ын хорооны дарга Ц.Ганданповрон, ИТХ-ын даргаар Д.Бумцэнд, сумын ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Отгонцагаан, дэд даргаар н.Мягмардорж, АН-ын бүлгийн даргаар Б.Шинэзориг, дэд даргаар К.Сапаргүль нар томилогдон ажиллахаар боллоо. 
Жаргалант сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр МАН-аас Д.Бумцэнд, Ц.Лувсанлхамо, М.Баасанжав, М. Оюунчимэг, Д. Игилик нар, АН-аас Б.Шинэзориг, П. Батбаяр нарын 7 хүн сонгогдсон байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%