ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2016-11-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд аймгийн Т.Баярсайхан, Ч.Чинбат, М.Ганзориг, Ю.Азамат, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж 54,5 хувийн ирцтэй хуралдаж: 
- ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай 
- Тэтгэмж олгох тухай 
- Төрийн дээд шагналд тодорхойлох болон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 
Аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц орон тоог шинэчлэн зохион байгуулж Нутгийн удирдлага, бодлого зохицуулалтын болон Олон нийт, иргэдтэй харилцах гэсэн 2 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. 
Мөн хуралдаанаар аймгийн ЗДТГ-аас Төрийн дээд одон медалиар шагнуулахаар ирүүлсэн 2 хүний тодорхойлолтыг хэлэлцэж Монгол улсын Гавъяат багш цол тэмдэгээр 1 хүн, Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор 1 хүнийг шагнуулахаар материалыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилж, аймаг, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий 7 хүнийг Ховд аймгийн Хүндэт тэмдэгээр шагнахаар шийдвэрлэлээ. 
Уг хуралд зөвлөх эрхтэйгээр Аудитын газрын дарга, аймгийн Тэргүүлэх аудитор Л.Галбадрах, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д. Даваасамбуу нар оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%