ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Монгол бахархалын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо

2016-10-30

Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2016 оны 10 дугаар сарын 30-нд аймгийн Спортын төв ордонд боллоо. 
Энэхүү барилдаанд Дуут сумын харъяат, аймгийн БТСГ-ын бөх, аймгийн арслан С.Ганхуяг, Мянгад сумын харъяат, Зэвсэгт хүчний 0123-р ангийн бөх, аймгийн заан  Д.Уламбаяр нараар манлайлуулсан хүчит 48 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Буянт сумын харъяат, Баянконс ХХК-ий бөх, аймгийн начин Ц.Дармаабазар түрүүлж, Мянгад сумын харъяат, сумын заан Н.Төмөрхүү үзүүрлэлээ. Тус барилдааны их шөвөгт аймгийн БТСГ-ын бөх, сумын заан Э.Уламбаяр шалгаран үлдлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%