ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн “ Хүндэтгэлийн хуралдаан” болов

2016-10-29

Дархан сумын ИТХ-ын 2012-2016 онуудад Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад иргэдийн төлөөлөл болж ажилласан Төлөөлөгчид 2016.10.28-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан”  хийлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН, Ардчилсан нам, МАХНам Шударга ёс эвслэлийн 31 төлөөлөгч сумын ИТХ-ын бодлого боловсруулах түвшинд эвлэлдэн нэгдэж, хамтран ажилласан он жилүүд байсныг хоёр намын бүлгийн дарга хуралдааны үеэр онцлон хэлэв.

Сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа :  Дөрвөн жилийн хугацаанд сумын ИТХ-аас гаргасан санаачлага бодит ажил хэрэг болж , тухайн шийдвэрүүд ард иргэдийн амьдралд ойр байж иргэдийнхээ дунд орж ажилласан гэв. Түүнчлэн МУ-ын 330 сумаас анх удаа 29 хүний бүрэлдхүүнтэй баг БНСУ-д өөрсдийн зардлаар албан ёсны айлчлал хийж гадаад харилцааны түвшинд шинэ зам татсан, сумын нутаг дэвсгэр хил заагийг шинэчлэн тогтоож, Газар зохион байгуулалтын төлөвлөлтөд анхаарч ажилласан зэрэг “ Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй “ ИТХ-ын Төлөөлөгчид байсан гэдгийг тэмдэглэн хэллээ.

Хуралдааны төгсгөлд ИТХ-ын Төлөөлөгчдийн үйл ажиллагааны явцыг өгүүлэх гэрэл зургийн дурсгалын цомгийг гардуулан өглөө. Дашрамд дурьдахад: ИТХ-ын Төлөөлөгчдөөс аймгийн Төлөөлөгчөөр 4 , сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр дахин сонгогдсон 8 Төлөөлөгч байна.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%