ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ахмад багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2016-10-27

2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ахмад багш нарын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.

Тус арга хэмжээг Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ивээн тэтгэсэн бөгөөд уг үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Энхболд, аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн Б.Шоовдой нар оролцож, гавъяат багш Ч.Дашзэвэг, Б.Батчулуун, Б.Цэрэнжав, Г.Дашдондог болон бусад ахмад багш нарын төлөөлөлд хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулсан байна.

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн үе үеийн ахмад багш нартаа хандаж хэлсэн үгэндээ: “Залуу насаа боловсролын салбарт зориулан Ховд нутгаа удирдан чиглүүлж хөгжүүлэх мянга мянган шавь бэлтгэж төрүүлсэнд талархал илэрхийлээд, боловсруулагдаж буй аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт эрдэмтэн багш нарынхаа  үнэтэй үг үзэл бодлыг тусгаж ажиллахыг хүсэж байна” гэлээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%