ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Баруун бүс нутагт хувийн хэвшлийг дэмжих нь” сэдэвт бүсийн хэлэлцүүлэг явагдаж байна

2016-10-25

“Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хэлэлцүүлэг өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Азийн хөгжлийн банк болон Ховд аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна.
Уг хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын Ахлах референт П.Зоригтбаатар, Азийн хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Энэрэлт, тус төслийн багийн ахлагч Кристофер Ландон Лэйн, болон баруун аймгуудын Засаг дарга, Засаг даргын орлогчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Хөдөө аж ахуйн газрын дарга нар оролцож аймгуудынхаа хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн бодлого, баруун бүс нутгийн хамтын ажиллагааны үр дүнг тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүлж байна. 
“Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөл” нь 2016 оны 4 сараас 2017 оны 12 сар хүртэл үргэлжлэх бөгөөд тус төслийн хүрээнд холбогдох хэлэлцүүлгүүдийг Увс, Баян-Өлгий, Улаанбаатар хотуудад зохион байгуулснаар үр дүн гарах юм.

Баруун бүс нутгийн хөгжлийг тодорхойлох энэ удаагийн хэлэлцүүлэг нь эхний удаагийнх бөгөөд ажлын хэсэг байгуулж, цаашид 3 удаа зөвлөлдөж бүс нутгийнхаа хамтын хөгжлийг тодорхойлох онцлогтой юм.

Төслийн хүрээнд “Баруун бүс нутагт хувийн хэвшлийг дэмжих нь” сэдэвт бүсийн хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, зөвлөлгөөнд оролцогчдод хандан баруун бүс нутгийн хамтын хөгжлийг хангахад та бүхний оролцоо их байгааг тэмдэглэж, аймгийн ИТХ-ын зүгээс бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%