2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн
ИТХ-ын Ээлжит бус хуралдаан хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41
Төлөөлөгчөөс 31 нь хүрэлцэн ирж 75,6 хувийн ирцтэйгээр хуралдаж:
- “Аймгийн ИТХ-ын
Хуралдааны байнгын дэгийг батлах” тухай
- “Аймгийн 2016 оны төсөвт тодотгол хийх” тухай
- Ховд аймгийн “Ногоон хөгжлийн хөтөлбөр батлах” тухай
асуудлуудын илтгэл мэдээлэлтэй танилцан, хэлэлцэн
шийдвэрлэлээ.
Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан аймгийн ИТХ-ын 25 Төлөөлөгч, урилгаар оролцсон 4 хүн үг хэлж, санал гаргасан бол 35 хүн асуулт асуусныг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны үр дүнд ирэх жилд мөрдөх аймгийн ИТХ-ын
Хуралдааны байнгын дэгээ батласан бол аймгийн 2016 оны Төсөвт нэмэлт өөрчлөлт
хийн батлав.
Мөн Ногоон хөгжлийн энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Ховд
аймаг Ногоон хөгжлийн загвар аймаг болох хөгжлийн гараа тавигдлаа. Хуралдаанд
урилгаар холбогдох хэлтэс агентлагын дарга нар, сумдын удирлагууд, иргэний
нийгмийн байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй хүмүүс оролцов.