2016 оны 10 сарын 11-12-ны өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Сандагийн Бямбацогт Буянт, Чандмань, Манхан сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, УИХ, Засгийн газраас батлагдсан хууль, тогтоомж, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцан, хүндрэлийг даван туулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, ХЗДХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон албаны бусад хүмүүс оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод
хэргийн сайд С.Бямбацогт болон албаны
бусад хүмүүсээс иргэд асуулт асууж, санал хүсэлтээ уламжилсан юм.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод
хэргийн сайд өнөөдөр баруун гурван суманд ажиллана.