УИХ-ын гишүүн МУ-ын
ЗГ-ын гишүүн Хуульзүй дотоод хэргийн сайд УБ хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн
дарга Сандагийн Бямбацогт өчигдөр Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Тэрээр 3
дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар Хуульзүй дотоод хэргийн сайдаар
томилогдсоноос хойш анх удаагаа өөрийн төрөлх нутагтаа хүрэлцэн ирж байгаа нь
энэ юм. Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн
яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Хуульзүй
дотоод хэргийн яамны ТЗУГ-ын
дарга Б.Үнэнбат болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллаж байна. Сайдыг аймаг
орон нутгийн удирдлагууд нисэх онгоцны буудалд угтан авч, хуулийн
байгууллагынхан жагсан хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.
Дараагаар нь аймаг
орон нутгийн удирдлагууд орон нутгийн цаг үеийн ажлын талаар болон цаашдын
зорилтын талаар мэдээлэл хийсэн юм. Өвөл
хаяанд ирсэн энэ цаг үед аймаг орон нутгийн удирдлагууд 3 гол асуудалд
анхаарлаа хандуулан ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Тухайлбал: 11 суманд
гарсан бог малын “Мялзан” төст өвчний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний
талаар, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд түлээ нүүрсээ татах, халаалт дулаанаа
сайжруулах, хадлан тэжээлээ нөөцөлж бэлтгэхээс гадна төсөв санхүүгийн
хувьд хүндрэлтэй байгаа аймаг орон нутгийн эдийн засгийг сайжруулахад анхаарах
зэрэг эн тэргүүнд тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан хэрхэн ажиллаж
байгаагаа танилцууллаа.
Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт аймаг
орон нутгийн удирдлагуудын мэдээллийг сонсоод өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр
байгуулагдсан аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн албанд
томилогдсон албан тушаалтнууд ажилдаа анхнаасаа хариуцлагатай хандаж
ажиллахыг зөвлөлөө. Хуульзүй
дотоод хэргийн сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсээд аймаг
орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулав. УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт
маргаашнаас эхлэн баруун 3 суманд ажиллахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл энэ
сарын 16 хүртэл Ховд аймагт ажиллах юм байна.
http://khovdnews.mn/