ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Нутгийн өөрөө удирдах байгууллагын имиджийг бүрдүүлэх нь

2016-10-12

“Имидж” гэдэг үгийг ямар нэг хүн, эд зүйл, аливаа үйл явдлыг бусдад нөлөөлөх зорилгоор зориуд бий болгосон төрх, сэтгэл зүйн нөлөө үзүүлэх, алдаршуулах  гэсэн реклам гэж тодорхойлжээ.“Имидж” гэсэн тодорхойлолт нь орчин үед их хэрэглэгддэг болсон бөгөөд нийгмийн шинжлэх ухаанд ч, олон нийтлэл, өгүүлэлд ч ашиглагддаг болоод байна.

Сүүлийн үед тухайн байгууллага, улс төрийн нам, улс төрчид, намын лидерүүд, төрийн удирдах ажилтнуудын сонгуулийн компанит ажил, бусад үйл ажиллагааг нь тэдгээрийн имиджтэй холбон авч үздэг болсон байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага ч өөрийн имиджээ нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд, иргэдийнхээ өмнө зөв бүрдүүлэх шаардлага зайлшгүй бий болоод байгаа билээ. Хурлын байгууллага нь харьцангуй залуу байгууллага бөгөөд түүнийг бүрдүүлэгч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн идэвхтэй үйл ажиллагаа, мэдлэг чадвар, санаачлагаас түүний имидж ихээхэн хамааралтай.   

Тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын имидж нь Хурлаас гаргасан шийдвэрийн чанар, хууль зүйд нийцсэн байдал, ажлын төлөвлөлт, түүний хэрэгжилтийн байдал, байгууллагын үйл ажиллагааны эмх цэгц, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ажил хэрэгч үйл ажиллагаа, мэдлэг,боловсролын түвшин, Хурлын ажлын албаны ажилтнуудын ажлын ур чадвар, бичиг баримтын боловсруулалт, стандартын шаардлага хангасан байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын зөв имиджийг бүрдүүлэхийн тулд иргэдийг төрийн удирдах байгууллагатай холбох гүүр болон ажиллаж, тэдгээрийн ашиг, сонирхлыг зохицуулах, нэг талын дарамт шахалтыг гаргахгүй байхад үйл ажиллагаа нь чиглэгдэх учиртай. Ардчилсан нийгэмд ард иргэдийн идэвхтэй оролцооны зарчим хэрэгжиж, төр, засгаас гарч байгаа аливаа шийдвэрт иргэд оролцдог, гарсан шийдвэр нь тэдгээрийн хүсэл сонирхолд нийцсэн байдгаараа онцлогтой Энэ онцлогийг гол зарчмаа болгоход иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд гол анхаарлаа хандуулах нь чухал.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын имиджийн онцлог нь дараах хүчин зүйлүүдээр тодорхойлогдоно. Үүнд:
-нутгийн өөрөө удирдах байгууллага нь иргэдтэй нягт холбоотой байж, тэдгээрээс хамаарч ажиллах институт мөн.
-нутгийн өөрөө удирдах байгууллага нь  засаглалын нэг загвар мөн.
-нутгийн өөрөө удирдах байгууллага нь төрийн болон төрийн бус байгууллагуудыг холбогч гүүр нь мөн.   
 
Нутгийн өөрөө удирдах байгууллагын имидж нь тухайн нэгжийн удирдлагын нэр хүндтэй шууд холбоотой байдаг байна. Хэрвээ тухайн нэгжийн дарга нь улсын хэмжээний нэр хүндтэй хүн байвал тухайн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслэл, электрон шуудангаар илүү тараадаг байх жишээтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь ард иргэдээс сонгогдож байгуулагддаг, орон нутгийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Тэдгээрийн бие даасан байдал нь нь төрийн төв байгууллагын удирдлагуудын ашиг сонирхолд тэр бүр нийцдэггүй. Тиймээс  нутгийн удирдлагын чухал нэг чадвар бол ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, нэгжийнхээ ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх, иргэдийн дунд өөрийн байгууллагын нэр хүндийг бий болгох, хүлээн зөвшөөрүүлэх явдал юм.
Иргэд удирдагчийн төлөө бус, харин түүний өөрийн хүсэж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хэрэгцээг хангаж чадах эсэхийг харгалзан үнэлгээ өгдөг. Орон нутгийн удирдлагууд тухайн үеийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг урьдчилан зөв тооцоолж мэдэрдэг байх, түүнийгээ нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрхэн шийдвэрлэх талаар иргэд, сонгогчдод ойлгомжтой тайлбарлах нь имиджээ зөв бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын имидж нь иргэдийн дунд дараах үндсэн 3 хүчин зүйлийн нөлөөлөлтэйгээр бий болдог байна. Үүнд:
1.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь – тухайн нутаг дэвсгэрийн удирдах байгууллага гэдэг утгаар:

2.нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа байдлаар:

3.иргэдийн ахуй амьдралтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа  байдлаар:

Нутгийн удирдлагын байгууллагын имиджийг тодорхойлоход төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, төрийн бус байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны чанарт анхаарах шаардлагатай байдаг байна.

     Нутгийн өөрөө удирдах байгууллагын имиджийг зорилго, чиглэлтэйгээр, тавигдаж байгаа шаардлагыг хангах үндсэн дээр бүрдүүлэх учиртай. Үр дүнтэй имиджийг бүрдүүлэхийн тулд бодлогоо зөв тодорхойлох, төлөвлөсөн ажлаа бүрэн ажил хэрэг болгох, хийсэн ажил нь ард иргэдийн хүсэл, сонирхолд нийцсэн байх, сурталчилгааны технологийг оновчтой сонгох, иргэдээс байнга мэдээлэл авч, түүнийг хэрэгжүүлсэн байдалд тодорхой хугацаанд мониторинг хийх зэргээр үе шат бүрт анхааралтай хандах хэрэгтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын имиджийг бүрдүүлэх ажлыг тодорхой бодлоготойгоор хийх шаардлагатай. Энэ нь төрийн болон олон нийтийн чанартай иж бүрэн арга хэмжээ бөгөөд ард иргэдийн дунд үр дүнтэй, цаг үеэ олсон, зөв сэтгэгдлийг бий болгох үйл ажиллагаа юм. Имиджийг зөв бүрдүүлснээр нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, иргэдээс дэмжлэг авах, оршин суугчдын дунд харилцан ойлголцох итгэлийг бий болгодогоороо чухал ач холбогдолтой. 
" Тунгаамал төв " ТББ-ын гүйцэтгэх захирал О.Тунгалаг

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%