ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Сумдууд ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаанаа хийж байна

2016-10-11

Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 10ы өдөр Булган сумын ИТХ-ын хамт олон Хүндэтгэлийн хуралдаанаа зохион байгууллаа. Сумын ИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд сумын 31 Төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Хуралдаанд сумын ИТХ-ын дарга Б.Гантулга, сумын Засаг дарга Д.Баатарсүрэн нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэн, өнгөрсөн он жилүүдэд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг онцлон хэлж, ИТХ-ын хамт олон, ангийнхандаа амжилт хүслээ.

Тус хуралдааны үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн урилгаар оролцож сумын ИТХ-ын нийт Төлөөлөгчид, Ажлын албаны хамт олонд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ ирэх 4 жилд сумдын ИТХ-тай нягт хамтран ажиллаж, хурлыг бэхжүүлэх, Төлөөлөгчдийг чадавхжуулахад ихээхэн анхаарч ажиллахаа дурьдлаа.

Хүндэтгэлийн хуралдааны үеэр сум, орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан сумын ИТХ-ын Төлөөлөгч М.Баатар, М.Хултгар, Ж.Гантөмөр, М.Цэрэндорж, Т.Батхуяг нарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр “Ховд аймгийн Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, шагналыг гардуулсан байна.

Мөн сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Х.Балжинням, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй Г.Цэцэгмаа нарыг Монголын Нутгийн Удирдлагын Холбооны дээд шагнал “Соёмбо” тэмдгээр шагнасныг хуралдааны үеэр гардуулж, баяр хүргэлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%