Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд
хамгааллын тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй дотоод
хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн
ажлын алба, “Монголын хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэн” ТББ-тай
хамтран 21 аймаг 9 дүүрэгт “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг
чадваржуулах” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын нээлтэнд Хүүхдийн
эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Хууль, эрх зүйн
хэлтсийн дарга Б.Мөнхбат, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга
Ц.Номинчимэг, Ахлах мэргэжилтэн О.Мандалсүрэн, Аймгийн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ИТХ-ын мэргэжилтэн
Б.Түмэнжаргал нар оролцлоо. Ховд аймагт 2016 оны 10 дугаар сарын 05-06-ны
өдрүүдэд болсон уг сургалтанд хүүхдийн өмнө үүрэг хүлээгч 25 хүн
оролцсон байна. Сургалтаар орон нутагт хүүхдийн Хууль зүйн хорооны үйл
ажиллагааг жигдрүүлэх, насанд хүрээгүй хүний хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд
хүүхэд хамгааллын зарчмыг баримтлах, шаардлагатай үе шат бүрт хамтран ажиллах
авах чадварт суралцаж, шинээр хэрэгжин гарах журмын төсөлд саналаа
өглөө.