ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

2016-10-07

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар УИХ-ын Тамгын газар , ЩХА, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хамтран  зохион байгуулж буй “Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтанд оролцож байна. Энэхүү сургалт нь шат шатны Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг  бэхжүүлэх, аймаг сумын ИХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчид, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг чадавхижуулж хөгжүүлэх гарц боломж юу байгаа талаар зөвлөлдөж улмаар иргэний төлөөлөл, төрийн байгууллагын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ бэрхшээл, тулгамдсан асуудал юу байгаа, түүнийг  хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцсон байна.

Мөн энэ үеэр Монголын Нутгийн Удирдлагын Холбооны тэргүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд бүх аймгийн ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг үзэглэжээ. Санамж бичгийн хүрээнд аймаг, сум,багийн Нутгийн өөрөө  удирдах байгуулагын сонгуультан ажилтнуудад  хууль эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг ур чадварыг нь  дээшлүүлэх, Нутгийн Удирдлагын  байгууллагын үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%