ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Монголын багш нарын баярын 50 дахь өдөр тохиож байна

2016-10-05

Жилд бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баяр тохиодог. Энэ өдөр аймгийн боловсролын салбарт ажиллаж байгаа олон мянган эрдэмтэн багш нар нэгэн дээвэр дор чуулж баяраа тэмдэглэдэг уламжлалтай билээ.

Жилдээ ганц тохиох баярын энэ өдөрт зориулсан Баярын хурал аймгийн ХДТ-т зохион байгуулагдлаа. Баярын хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Боловсрол, Соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч М.Ганзориг нарын албаны хүмүүс оролцож нийт багш нартаа мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.

Ховд аймгийн сургууль, цэцэрлэгт 1500 гаруй багш нар ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Ховд аймаг ЭЕШ-ын дундаж оноогоороо улсдаа эхний 5-д шалгарсаар ирсэн нь энэ салбарт ажиллаж буй багш нарын ур чадвар, мэдлэг боловсролыг үнэлэх нэг томоохон шалгуур болж байгаа юм. Тийм ч учраас энэ амжилтаа улам ахиулж ирэх жилүүдэд ЭЕШ-ын дундаж оноогоороо улсдаа тэргүүлэх аймаг болно гэдгийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог хэлсэн үгэндээ онцолж багш нартаа амжилт хүслээ. 

Баярын хурлын үеэр Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж “Ховд аймгийн Хүндэт тэмдэг”, АБТА цол тэмдгээр шагнуулсан нэр бүхий багш нарын шагналыг гардуулж баяр хүргэлээ. Мөн Боловсролын яамны “Хүндэт жуух бичиг”, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнуулсан багш нарын шагналыг гардуулж баяр хүргэсэн байна.  

 

Баярын хурлын дараа сургууль, цэцэрлэгүүдийн авьяаслаг багш нар, сурагчдын тоглосон баярын хүндэтгэлийн концерт олны талархал хүлээлээ. 

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%