ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан хуралдана

2016-10-04

Өчигдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дэх удаагийн хуралдаан хуралдлаа. Хуралдаанд Ю.Азамат, Д.Батхуяг, Ч.Чинбат, Л.Цэнд-Аюуш, Т.Баярсайхан нар оролцож, 54,5 хувийн ирцтэй хуралдлаа.  

Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас Ховд хотод хуралдуулахаар хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар баталжээ.

Мөн тус хуралдаанаар

-Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ЭЗҮӨХХ-ийг татан буулгах, шилжүүлэх тухай

-Төрийн дээд шагналд тодорхойлох болон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%