ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 хоногийн хугацаатай үргэлжлүүлэхээр боллоо

2016-10-03

Ховд аймгийн Онцгой комисс 9-р сарын 30 нд хуралдаж Улсын Онцгой комисстой зөвшилцсөний эцэст хорио цээрийн дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин 7 хоногоор сунгалаа. Ховд аймгийн 11 сумын 45 багийн 930 орчим өрхийн 65 голомтод Олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын гоц халдварт “Мялзан” өвчин оношлогдсоноос хойш 18 хоног өнгөрч байна. 2016 оны 9-р сарын 30-ны байдлаар уг өвчнөөр 73423 толгой мал өвчилж 11840 мал хорогдож 40 толгой малыг устгажээ. Харин 57977 толгой мал эдгэрч, 3566 толгой мал өвчтэй байгаа мэдээлэл байна. 
Мялзан өвчний тархалт өвчлөл буурч байгаа боловч Мөст, Жаргалант, Буянт сумдад голомтын бүсдээ өвчлөл нэмэгдсээр байгаа юм. Вакцинжуулалтыг ойрын хугацаанд эхлүүлэх юм байна. Харин вакцинжуулалт эхлэхээс албан байгууллага айл өрх бүр мах нөөцлөхөд анхаарах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%