ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ахмадын баярын үйл ажиллагааны нээлт болов

2016-09-30

1990 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейгаас 10 дугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр”, 1992 онд Монгол улсын Засгийн газраас мөн өдрийг Монголын Ахмадын өдөр болгон зарлаж байсан бөгөөд энэ жил улсын хэмжээнд 24 дэх жилдээ тэмдэглэж байна.

Энэхүү өдрийг Ховд аймгийн Ахмадын хорооноос төр захиргааны байгууллагуудтай хамтраад олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн Ахмадын хороо 09 дүгээр сарын 28-ний өдөр орон нутгийн телевизүүдтэй хамтран “Ахмадаа ачлая” телевизийн ярилцлага зохион байгуулаад байсан билээ.

Тэгвэл өнөөдөр “Ахмадын өдрийн спорт урлагийн нэгдсэн арга хэмжээний нээлтийг зохион байгуулж, тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон холбогдох хэлтэс, албадын төлөөллүүд, Жаргалант суманд суугаа ахмадууд оролцлоо. 

Аймгийн Ахмадын хороо нь Сүүн сэтгэл, Чөлөөт ахмадын холбоо, Алтан жолоо хамтлагуудтай хамтран Ахмадын өдрөөр ахмадуудын дунд спортын олон төрөлт тэмцээн, урлагийн нэгдсэн цэнгүүн зохион байгуулах юм байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%