ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ногоон хөгжлийн бодлого, орон нутагт анхаарах асуудал сэдэвт сургалт боллоо

2016-09-29

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, GGGI буюу Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин газраас санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран “Ногоон хөгжлийн бодлого, орон нутагт анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн танхимд зохион байгууллаа.

БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга, доктор, профессор Г.Нямдаваа, Даян Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жон Лайонс, Дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин газрын Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт хэлтсийн зөвлөх Э.Баярмаа нар сургалтыг удирдан явуулж, Ногоон хөгжлийн бодлогын талаар, ДДНХБ-ын Монголд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай, Ховд хотын дулаан хангамжийн өнөөгийн байдалд хийсэн үнэлгээний талаар танилцуулж, мэдээлэл хийв.

Тус сургалтанд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, хурлын Нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга, түүний хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд оролцож, сонирхсон асуултандаа хариулт авч, санал солилцсон байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%