ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

“Ахмадаа ачлая” телевизийн ярилцлага зохион байгуулагдлаа

2016-09-29

Өчигдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд "Ахмадаа ачлая" ТВ ярилцлага, хэлэлцүүлэг явагдлаа. Тус хэлэлцүүлэг, ярилцлагыг аймгийн ИТХ, ЗДТГ-аас аймгийн Ахмадын хороо, орон нутгийн Ховд, Жаргалант телевизүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, олон ястны өлгий Ховд нутгаас төрөн гарсан алдартан, гавъяатууд болон ахмадын төлөөллүүд оролцов.

-Ховд аймгийн ирэх 4 жилийн хөгжлийн бодлогын талаар, хэрэгжүүлэх нь зүйтэй санал санаачлагууд,

-Ахмад настнуудын эрүүл мэнд, халамж үйлчилгээ, орон сууцны талаар

-Алдар цол, гавъяа шагналын тухай зэрэг сэдвүүдээр Ахмадуудын дунд 3 цагийн турш ярилцлага өрнүүллээ.

Тус ярилцлага нь Монголын “Ахмадын өдөр”-ийг угтан зохион байгуулагдсан бөгөөд залуу үеийнхэнд үлгэр жишээ болохуйц хөдөлмөрч, бүтээлч ахмадуудаас гарсан санал санаачлага, зөвлөмжийг холбогдох газар нь уламжлан, ажил хэрэг болгоход гол зорилго нь оршиж байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%