Ховд
аймагт бог малын мялзан төст өвчин гарсаны улмаас малын шилжилт
хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж
байна.
Үүнтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Жаргалант сумын хэмжээнд ажиллаж буй 6 постын нөхцөл байдалтай танилцаж, хяналтын постонд ажиллаж буй албан хаагчдад тулгамдаж буй асуудал, бэрхшээлүүдийг сонсож холбогдох байгууллага, онцгой комисст үүрэг даалгавар өгч анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар мөн сумдын Засаг дарга нарт үүрэг даалгавар өгөн ажиллаж байгаа бөгөөд Мялзан төст өвчний голомтод газруудад 44 пост шинээр гарган ажиллаж байна.
Мал
малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож байсан бол одоо
аргал, өвс хадлан ногоо зэргийг ч оруулахыг хоригложээ.