ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт

2016-09-01

Өнөөдөр Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэг, болон Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа Увс аймаг дахь хөдөлмөрийн дээд сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр боллоо.

Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа Увс аймаг дахь хөдөлмөрийн дээд сургууль, Цогцолбор II сургууль болон “Ирээдүй” II цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож оюутан, сурагч, бяцхан багачуудад сурлагын өндөр амжилт хүссэн юм.

“Ирээдүй” II цэцэрлэгт энэ хичээлийн жилд 310-н бяцхан үрс сурч, хүмүүжихээр бүртгүүлсэн ба үүнээс 80-н шинээр элсэн орж байгаа юм байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа Увс аймаг дахь хөдөлмөрийн дээд сургуульд энэ хичээлийн жилд 60 гаруй оюутан шинээр элсэн суралцаж байна.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%