ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ ЦОГЦОЛБОР 1-Р СУРГУУЛИЙН ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙ

1926 оны намар Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошуунд Ятуун хэмээх Батын Равдангийн хичээл зүтгэл дэмжлэгтэйгээр 29 сурагч /8-15 насны, эмэгтэй 5/-тай 2 гэрт “Хошууны танхим” нэртэйгээр анх байгуулагдсан Увс аймгийн ууган сургууль өдгөө Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит үндэсний лаборатори Цогцолбор 1-р сургууль болон өргөжин тэлж түүхт 90 жилийн ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, дурсгалын зураг татуулснаар баярын арга хэмжээ эхэллээ.

Баярын нээлтэнд УИХ-ын дэд дарга Ц. Нямдорж, Аймгийн засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат, ахмад багш нар болон одоо ажиллаж байгаа багш нар, тус сургуулийн үе үеийн төгсөгчид оролцлоо. Улмаар “Ойрад” ХЖТ-т баярын хурал, одон медаль, шагнал гардуулах ёслол, тус сургуулийн багш ажилчид, сурагчдын оролцсон хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдлаа.

Аймгийн засаг дарга Д.Батсайхан хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж үг хэлээд Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УИХын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын мэндчилгээг уншиж танилцуулан сургуулийн захирал Н.Бүрэнд гардууллаа.

Тус сургуулиас Монгол төрийн нэрт зүтгэлтнүүд, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатрууд, гавъяатууд, эрдэмтэн, доктор, профессорууд, улс, аймаг, сумын олимпиадын аваргууд, урлаг, спортын алтартнууд төрөн гарснаас дурдвал:

БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, МУ-ын маршал Ю.Цэдэнбал, АИХ-н тэгүүлэгчдийн дарга, МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх болон 50 гаруй улс төрийн түшээд, 11 хөдөлмөрийн баатар, 3 ардын цолтон, 100 гавъяат, 176 доктор энэ сургуулиас төрөн гарчээ. Эрдэм номын их уурхай болсон Цогцолбор 1-р сургууль 90 жилийнхээ ойгоор МУ-н Тэргүүний сургууль болсон нь үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, удирдлагууд, нийт төгсөгчид, ажилтан албан хаагчид, одоо ажиллаж байгаа багш ажилчид, сурагчдын хичээнгүй зүтгэлийн үр дүн юм аа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%