ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан боллоо

2016-07-27

Орон нутгийн 2016 оны Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хуралдлаа. 

Хуралдаанд М.Ганзориг, Б.Болорцэцэг, Б.Амгаланбадрах, Л.Цэнд-Аюуш, Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар хүрэлцэн ирж 63,6 хувийн ирцтэй хуралдаж, 5 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 Хуралдаанаар:

-2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны байнгын дэгийг баталлаа.

-2016 оны 10 сард явагдах орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах аймгийн Сонгуулийн  хороог 9 хүнийн бүрэлдэхүүнтэй байгууллаа.

-Аймгийн Засаг даргын Тамгын газраас Төрийн дээд одон медалиар шагнуулахаар ирүүлсэн 13 хүний материалтай танилцан, батлав.

-Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хороодын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг дахин хэлэлцэж, дараагийн Хуралдаанд оруулахаар хойшлуулсан байна.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%