ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан өндөрлөлөө

2016-07-25

10 хоног завсарласан аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан өчигдөр хуралдаж, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс аймгийн МАН-ын дарга Д.Галсандондог, хуралдааны танхимаас Б.Амгаланбадрах нарыг нэр дэвшүүлэв. Нэр дэвшигчдийн намтарыг танилцуулан, саналыг нь сонссоны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 41 Төлөөлөгчдийн 60,97 хувь буюу 25 Төлөөлөгч нь Д.Галсандондогийг дэмжиж Ховд аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүллээ.

Ховд аймгийн МАН-ын дарга Д.Галсандондог нь 2000-2004 онд Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан билээ.   

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%