ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн шинэ арслан төрөн гарлаа

2016-07-19

Тулгар төрийн 2225, Их монгол улс байгуулагдсны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Аймгийн баяр наадам Ховд аймгийн төвд 7 дугаар сарын 18-19-нд болж өндөрлөлөө. 
Аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харъяат, Ховд бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Ховд бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын заан Ч.Батзориг, Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Ховд бөхийн дэвжээний бөх, Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан, Чандмань сумын харъяат, Монгол улсын Харцага Н.Батзаяа, Зэрэг сумын харъяат, Монгол улсын Харцага Б.Бат-Өлзий нараар манлайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх бяр хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Ховд аймгийн Манхан сумын харъяат, Ховд бөхийн дэвжээ, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын бөх, аймгийн заан Шараагийн Мөнх-Од түрүүлж Аймгийн арслан цол, Алтай сумын харъяат, аймгийн нэмэх начин Гансүхийн Хишигбат үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангалаа. 
Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, аймгийн харцага Монцойн Ганзориг, Мөст сумын харъяат, аймгийн нэмэх начин Цэвээнпүрэвийн Адъяа нар үлдэж Монцойн Ганзориг Аймгийн харцага цолоо баталж, чимэг нэмсэн бол Цэвээнпүрэвийн Адъяа аймгийн харцага цол хүртлээ.
Аймгийн начин цолны болзлыг Чандмань сумын харъяат, сумын заан Г.Алтансүх, Дарви сумын харъяат, сумын заан Ж.Түвшинтөр, Буянт сумын харъяат, сумын заан Б.Хаш-эрдэнэ, Чандмань сумын харъяат залуу бөх М.Баярбат нар тус тус хангалаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%