ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Монгол улсын Заан Б.Пүрэвсайхан, харцага Б.Бат-Өлзий нарт хүндэтгэл үзүүллээ

2016-07-19

Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хурд хүчээр илүүрхэн, уран мэхийг уралдуулан барилдаж Монгол улсын Заан цол хүртсэн Чандмань сумын харьяат Баатархүүгийн Пүрэвсайхан, Монгол Улсын харцага цол хүртсэн Зэрэг сумын харьяат Баярхүүгийн Бат-Өлзий нар аймгийнхаа баяр наадамд зодоглолоо. Энэ үеэр аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өргөж яваа өсөх ирээдүйтэй бөхчүүддээ аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Ховд аймгийн хүндэт тэмдэг, бэлэг дурсгалын зүйл гардуулахаас гадна Улсын заан Б.Пүрэвсайханд 6,0 сая, Улсын харцага Б.Бат-Өлзийд 4,0 сая төгрөгийн “БАТЛАМЖ”-ийг наадамчдынхаа өмнө гардуулж амжилт хүслээ. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар гардууллаа.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%