ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын 11 Тэргүүлэгчийг сонгож батлав

2016-07-16

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болж, аймгийн ИТХ дахь Монгол Ардын намын бүлгээс М.Ганзориг, Б.Болорцэцэг, Б.Амгаланбадрах, Л.Цэнд-Аюуш, Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан, аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Ч.Чинбат, Б.Баярсайхан, Д.Батхуяг, Ю.Азамат нар нэр дэвшин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдлоо. 


Аймгийн ИТХ 7 хороотой байхаар тогтлоо.

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, тогтоол шийдвэрийн төсөл гаргах, биелэлтийг хянах үүрэг бүхий 7 хороог байгууллаа.Үүнд:

-Нийгмийн бодлогын хороо

-Нутгийн удирдлагын хороо

-Хууль зүй, хүний эрх, өргөдөл гомдлын хороо

-Эдийн засгийн хөгжлийн хороо

-Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хороо

-Үйлдвэржилт, хөгжлийн бодлогын хороо

-Дэд бүтэц, хот байгуулалт, газар зохион байгуулалтын хороо

Мөн Хороо бүрийг 11 хүртэл Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байхаар тогтсон байна.



www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%