Орон нутгийн 2016 оны Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан
аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж:
-
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны Ээлжит сонгуулийн дүн, аймгийн
ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Аймгийн ИТХ-ын 41 Төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулав.
Аймгийн Сонгуулийн хорооноос сонгуулийн үр дүнг танилцуулан мэдээлэл хийж 41 Төлөөлөгчийн бүрэн эрхийг батлуулахаар тогтоолын төсөл өргөн барьж, 41 Төлөөлөгчийн бүрэн эрхийг баталж Төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулав. Монгол Ардын Намын 24, Ардчилсан Намын 17 Төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажууллаа.
Аймгийн ИТХ-ын даргаар Г.Пүрэвгандийг сонгож баталлаа.
Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж, хуралдааныг хамгийн ахмад настай төлөөлөгч болох Алтай сумаас сонгогдсон Ш.Батсүх удирдан явуулсан. Аймгийн ИТХ-ын даргад Жаргалант сумын Тахилт багаас нэр дэвшин аймгийн ИТХ-д сонгогдсон Гомбоогийн Пүрэвгандийг нэр дэвшүүлж хуралдаанд оролцсон 41 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Ховд аймгийн ИТХ-ын даргаар сонголоо.