ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Хууль зүйн яамнаас сургалт зохион байгуулж байна.

2016-04-29

         Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын “Иргэний оролцоо” хуралдааны танхимд Хууль зүйн яамнаас 2016.07.01-ээс хэрэгжиж эхлэх “Захиргааны ерөнхий хууль”-ийн сургалтыг зохион байгуулж байна.

       Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

     Сургалтыг Хуль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Алтантуяа, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал нар удирдан явуулж байна.

       Сургалтанд аймгийн хууль, хяналтын байгууллагын дарга, албан хаагчид, аймаг сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, тамгын газрын дарга нар, төрийн байгууллагын дарга, эрхлэгч, мэргэжилтнүүд оролцож байна.

Аймгийн ИТХ-ын ажлын алба

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%