2016
оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улс даяар нэгэн зэрэг Авто зам, гүүрийн
барилгын ажлыг эхлүүллээ. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн
яамнаас авто замын ажлын нээлтийн арга хэмжээг 5 аймагт зэрэг зохион байгуулж,
арга хэмжээг 5 телевиз шууд дамжуулалт хийн, МҮОНРТВ-ийн 600-ийн
студид холболт хийж орон даяар
нэвтрүүллээ. Уг арга хэмжээг Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэлэнгэ аймгийн Ерөө сум,
Завхан аймгийн Улиастай хот, Орхон аймгийн Эрдэнэт хот, Ховд аймгийн Ховд
хотуудад нэгэн зэрэг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар Зам
тээврийн яам 2012-2015 онд нийтдээ 3405 км хатуу хучилттай авто замыг барьж
дуусгасан бөгөөд 2013 онд 3 аймгийн, 2014 онд мөн 3 аймгийг тус тус нийслэл
хоттой хатуу хучилттай авто замаар холбосон юм.
Харин
энэ жил \2016\ Дорнод, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн
төвүүдийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд Улсын төсөв, Хөгжлийн банк, Гадаадын
зээл, тусламж, Төр, хувийн хэвшил \концесс\-ийн хөрөнгө оруулалтаар нийт 1538
км улсын чанартай хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хэрэгжүүлнэ.
Зам
тээврийн яамнаас Монгол улсын хэмжээнд 2016 онд нийтдээ 3203,55 км авто зам
болон 7 байршилд 164606 урт метр төмөр бетон гүүрийн
барилгын ажлыг хийхээр төлөвлөөд байна. Үүний нэг хэсэг бол Ховд - Баян-Өлгий
аймгийн чиглэлийн 189,7 км хатуу хучилттай авто зам, Ховд аймгийн Булган-Үенч
чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад,
Ховд, Манхан, Мөст, Чандмань сумдад баригдах авто зам болон тохижилтын ажлууд
юм гэдгийг арга хэмжээний нээлтийн үеэр холбогдох удирдлагууд онцолж байлаа.
Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх
төслийн хүрээнд Ховд - Баян-Өлгий аймгийн
чиглэлд баригдах 189,7 км замын ажлыг
БНХАУ-ын Чайна Хуаши Интерпрайзис компани, Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг гэсэн
компаниуд барьж гүйцэтгэх бөгөөд Ай СИ Ти, Швероуд, Ай Си Ти сайн Консалтинг
гэсэн компаниуд зөвлөхөөр нь
ажиллах юм байна. Замын нээлтэд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн
дарга Ю.Идэрцогт, Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, Баян-Өлгий
аймгийн Засаг даргын орлогч Н.Санатбек, Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Н.Бөхболд болон сум орон нутгийн болон гүйцэтгэгч, зөвлөгч компаниудын дарга удирдлагуудаас
гадна нутгийн иргэд оролцож, Аяны Алтан шар зам өлзийтэй байхын ерөөлийг
билэгдэн сүүн цацал өргөж замчдаа бүтээн байгуулалтын ажилд нь үдлээ.
http://www.khovd.gov.mn/