ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ховд аймагт ажиллалаа

2016-04-27

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Ховд аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Нутгийн удирдлагын ордны хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан, Ховд аймгийн нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалтын талаарх илтгэлийг танилцууллаа. Энэ үеэрээ Ерөнхий сайдад дараах саналуудыг уламжилсан юм. Үүнд:

-Шинэ суурьшлын бүсийн орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалт

-Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу Ховд хотод баригдах 10 км авто зам барих ажлыг эхлүүлэх

ОСК-ийн санхүүжилтээр баригдах хоёрдугаар ээлжийн 120 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркийн, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх

-Ховд хотод баригдах 8 дугаар сургууль, БОЭТ-ийн оношлогооны төвийн барилгын ажлыг концессын гэрээгээр эхлүүлэх, эдгээр ажлуудыг дэмжиж өгөхийг хүслээ.

Үүний дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүсийн хамтаар манай аймгийн бүтээн байгуулалтын зарим ажлууд, ТОСК-ын байр, Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Ховд их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийж, орон нутгийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн юм.
http://www.khovd.gov.mn/

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%