ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Хүүхдийн авъяасыг хөгжүүлэгч сургууль шалгаруулах уралдаан боллоо

2016-04-15

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд олон угсаатны соёлын өвийг өвлүүлэн уламжлуулж, хүүхэд бүрийн авьяасыг нээн илрүүлэх, тайлагнах зорилгоор аймгийн ЗДТГ, БСГ хамтран 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Авьяаслаг сургууль” шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд

-Хэмнэл сонсголын мэдрэмжид суурилсан авьяас \найрал дуу, хөгжмийн хамтлаг\

-Хөдөлгөөн тэмцвэрийн мэдрэмжид суурилсан авьяас \бүжгийн төрөл, плаш моб, гимнастик\

-Хэл өгүүлэхүйн мэдрэмжид суурилсан авьяас \Шүлэг, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичих, жүжиглэх, уран илтгэ\

-Логик, харилцааны мэдрэмжид суурилсан авьяас \Шатар тоглох, тоо бодох, удирдаж зохион байгуулах\

-Хараа орон зайн мэдрэмжид суурилсан авьяас \Сэдэвт зураг зурах, үзэсгэлэн гаргах, шүр сувд хэлхэх\ гэсэн 5 чиглэлээр Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн 8000 гаруй сурагч амжилттай оролцлоо.

“Авьяаслаг сургууль” шалгаруулах уралдааны чиглэл бүрийн дүнгээр

Хэмнэл сонсголын мэдрэмжид суурилсан авьяас хөгжүүлэгч сургууль

1-р байр 400.000 төгрөг 1-р сургууль

2-р байр 300.000 төгрөг Цаст-Алтай цогцолбор сургууль

3-р байр 160.000 төгрөг 3-р сургууль

Хөдөлгөөн тэнцвэрийн мэдрэмжид суурилсан авьяас хөгжүүлэгч сургууль

1-р байр 400.000төгрөг Цаст-Алай цогцолбор сургууль

2-р байр 300.000төгрөг 7-р сургууль

3-р байр 160.000төгрөг Прогресс сургууль

Хэл өгүүлэхүйн мэдрэмжид суурилсан авьяас хөгжүүлэг сургууль

1-р байр 400.000төгрөг Цаст-Алтай цогцолбор сургууль

2-р байр 300.000 төгрөг 7-р сургууль

3-р байр 160.000төгрөг 2-р сургууль

Логик, харилцааны мэдрэмжид суурилсан авьяас хөгжүүлэг сургууль

1-р байр 400.000 төгрөг Цаст-Алтай цогцолбор сургууль

2-р байр 300.000 төгрөг Прогресс сургууль

3-р байр 160.000төгрөг 1-р сургууль

Хараа орон зайн мэдрэмжид суурилсан авьяас хөгжүүлэг сургууль

1-р байр 400.000төгрөг Цаст-Алтай цогцолбор сургууль

2-р байр 300.000төгрөг 2-р сургууль

3-р байр 160.000төгрөг 6-р сургууль тус тус шалгарлаа.

www.khovd.gov.mn

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%