ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна

2016-04-14

Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газраас Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн С.Түвшинбаярын нэрэмжит хөнгөн атлетикийн өсвөр үеийн олон хотын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг 2016.04.14-нөөс 15-ны хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд аймгийн 15 сумын болон Дундговь аймгийн хөнгөн атлетикийн баг тамирчид, багш дасгалжуулагчид оролцсон өргөн цар хүрээтэй тэмцээн болж байгаагаараа онцлог юм.

Уг тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун, Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Д.Нацагдорж оролцож тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчдад мэндчилгээ дэвшүүлж спортын үйл ажиллагаанд нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Энэ үеэр аймгийн удирдлагууд Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч, хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн С.Түвшинбаярт цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж дурсгалын зүйл гардууллаа.     

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%