ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Хорих 457 дугаар ангид яриа таниулга хийжээ

2016-04-13

Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 457 дугаар ангид хорих, баривчлах ял эдэлж буй ялтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгын ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулжээ.

Яриа таниулгад тус хорих ангид хорих, баривчлах ял эдэлж буй нийт ялтнууд хамрагдсан бөгөөд аймгийн прокурорын газрын туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа Монгол Улсын Их хурлаас шинээр батлан гаргасан Эрүүгийн хууль/шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулиудаар сургалт орж, согтууруулах ундааны хор хөнөөлийг тайлбарлан таниулж, ялтнуудын сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонсч ажилласан байна.          

 ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%