ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Ашиглалтын хугацааны зардал тооцох аргачлал” сургалт /The life cycle cost training/ болно

2016-04-08

ГОУХАН-ийн санхүүжилттэй Эрчим Хүчний Үр Ашиг төслийн хүрээнд “Ашиглалтын хугацааны зардал тооцох аргачлал” сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 15 нд 09:00 цагт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтанд аймаг, сумын ИТХ-ын 25 төлөөлөгч хамрагдах боломжтой юм.

Тус сургалтаар ашиглалтын хугацааны зардал тооцох аргачлалыг төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтын төслүүдийг үнэлэх, хөрөнгө оруулах үйл явцад хэрхэн нэвтрүүлэхийг заах бөгөөд хичээлүүдийг “Ашиглалтын хугацааны зардал тооцох аргачлал” сургалтын хичээлийг Эрчим Хүчний Үр Ашиг төслийн чадавхи бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсэгт засаглалын мэргэжилтэн Томас Кершер заах бөгөөд тэрээр Ази, Африк, Европын орнуудад төрийн салбарын шинэчлэлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хорь гаруй жил ажилласан туршлагатай эдийн засагч юм.

Томас Кершер нь Монгол Улсын Удирдлагын хөгжлийн хөтөлбөр (MDP)-ийн хэрэгжилтийн талаар 1995- 1997 оны хооронд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан. Мөн 2001 оноос эхлэн Зүүн өмнөд Европын орнуудад Европын Холбооны стандартыг нутагшуулах, хэрэгжүүлэхэд нь анхаарлаа хандуулан туслан ажиллаж байгаа юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг odkhuu.demid@giz.de цахим хаягаар болон 99903614/О.Дэмид/ утсаар холбогдон авна уу.

Эрчим Хүчний Үр Ашиг төсөл

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%