ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Баруун аймгууд руу онгоцоор нисэх үнэ 40 хувиар хямдарна

2016-04-06

МИАТ, “Аэро Монголиа” компани хамтран баруун аймгууд руу нислэг хийхээр зэхэж буй. Эдгээр компани тасалбарынхаа үнийг хямдруулах, үйлчилгээгээ сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрчээ. “Аэро Монголиа” компани өөрийнхөө онгоцнуудыг Ховдод байрлуулна.
Ингээд “МИАТ компанийн нэр дээр Ирландын “СГГ Aerospace” компаниас түрээсэлж буй “Боинг”-оороо зорчигчдоо Улаанбаатараас Ховдод аваачаад, “Фоккер 50” онгоцонд шилжүүлэн суулгаж, Баян-Өлгий, Завханд хүргэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотоос Говь-Алтай, Завхан руу онгоц нисгэх юм байна.
Ингэснээр тийзний үнээ одоогийнхоос 40 хувиар хямдруулах боломж бүрдэж байгаа аж. Завхан руу гэхэд одоо “Хүннү эйр” компани “Фоккер 50” онгоцоор нэг зорчигчийг 129-287 мянган төгрөгөөр тээвэрлэж байгаа юм.
Энэхүү нислэгээ дөрөвдугээр сарын 15-ны дотор эхлэх юм байна. Үүнээс гадна авиакомпаниуд хоёр хөршийн хил орчмын хотуудаас зорчигч тээвэрлэх, Улаанбаатарт ирсэн гадаадын жуулчдыг орон нутгийн нислэгт шууд дамжуулан суулгах боломжийг судалж байгаа юм байна. 

news.khovd.mn

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%