ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

МУ-ын Ерөнхийлөгчийн 2016.03.16-ны өдрийн 19 тоот зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн шагналыг гардууллаа.

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 03-р сарын 16-ны өдрийн 19-р зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнагдсан иргэдийн шагналыг өнөөдөр аймгийн удирдлагууд  “Галбан бошгот” хааны хүндэтгэлийн өргөөнд ёслол төгөлдөр гардуулан өглөө.

          Боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, мал аж ахуй, хувийн хэвшил гэх мэт салбар салбартаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөн, хөдөлмөрийн өндөр амжилт гарган аймаг, сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаныг төр засаг өндрөөр үнэлэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 3 хүн, “Алтан гадас одон”-оор 41 хүн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 21 хүн, Цэргийн хүндэт медалиар 1 хүнийг тус тус шагнажээ.   

НӨУБ-д олон жил ажилласан Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ц.Алимаа болон Малчин сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Д.Батнацаг нарт халуун баярын мэнд хүргэе.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%