ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Прокурорын сэтгүүл гарчээ

2016-03-23

Ховд аймгийн Прокурорын газраас 2015 онд хийсэн ажлыг ард иргэдэд сурталчлах, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, тус аймгийн 2015 оны эрүүгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэдийн ухамсарыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Прокурорын сэтгүүл”-ийг хэвлүүлэн гаргасан байна.

Сэтгүүлд аймгийн прокурорын мэндчилгээ, Ховд аймгийн болон Булган сум дахь Сум дундын прокурорын газрын товч танилцуулга, Ховд аймгийн 2015 оны эрүүгийн нөхцөл байдлын харьцуулсан судалгаа зэргийг тусгасан бөгөөд дээрх сэтгүүлийг жил бүр шинэчлэн гаргаж, ард иргэдэд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлахаар болжээ.   

Ховд аймгийн Прокурорын газрын

Хэвлэл мэдээллийн алба 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%