ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО.

2016-03-11

Өнөөдөр ЗГХЭГ-аас бүх аймгийн удирдлага, төрийн байгууллага, хэлтэс, агентлагийн дарга удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ цахим хурлын зорилго нь  Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар болон төрийн үйлчилгээг орон нутагтаа түргэн шуурхай нэг дороос үйлчилгээ үзүүлж иргэдэд хэрхэн хүндрэл, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх   талаар санал солилцлоо.

Нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д Иргэд хүлээн авах төв, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар гэх мэт нийслэлээс үзүүлж байгаа  223 нэр төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, эдгээрээс 55 үйлчилгээг нь  газар дээрээс нь шууд шийдэх боломжтой юм байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын зүүн талд, “Дүнжингарав” худалдааны төвд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь 2800 м2 талбайтай, 5000 автомашины зогсоолтойгоос гадна нийтийн тээврийн 8 чиглэл энэхүү төв рүү хүрдэг байна.

Төв нь  үйлчилгээний танхим,  өөртөө үйлчлэх танхим, албан хаагчдын контор, уулзалтын өрөө,  Хүүхэд саатуулах өрөө, нотариат/, кафе зэрэг 9 төрлийн өрөө, танхимуудтай байхаар төлөвлөгдснөөс гадна нэг удаадаа 180, өдөрт 2400-4320 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай цогцолбор бөгөөд Иргэний асуудлыг шууд шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шийдвэрлэнэ, заасан хугацаанд шийдвэрлэнэ гэсэн төрлүүдтэй юм байна. Иргэд тодорхой нэг төрлийн тодорхойлолт, лавлагаа зэрэг үйлчилгээг 5-20 минутын дотор гаргаж өгдөг бөгөөд энэ хугацаанд иргэд кофе шопоор үйлчлүүлэх, хүүхэд саатуулах газарт хүүхдээ тоглуулах зэрэг иргэдийн ая тухтай байдлыг дээд зэргээр хангаж өгсөн байна. Мөн зарим их хэмжээний хугацаа шаардах үйлчилгээг үйлчилгээг иргэдэд материалыг нь хүлээж аваад эргэж холбогдох байдлаар шийдэж иргэдийг дахин дахин ирүүлж, хүндрэл учруулахгүйгээр зохицуулсан байна.     

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%