Тэртээ
1961 онд зохион байгуулагдаж эхэлсэнээс хойш эдүгээ 14 дэхээ зохиогдож буй Монголын Бүх ард түмний спортын XIV наадам орон даяар өвлийн 2 төрөл
(цана, тэшүүр), зуны спортын 16 төрөл (буудлага бокс, байт харваа,
жүдо бөх чөлөөт бөх хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик,
шатар, волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо
/олимпийн/, даам, аэробик, хөл бөмбөг)-өөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд
спортын 2 төрлөөр (пара жүдо бөх, пара хөнгөн атлетик)-ийн зохион
байгуулагдана.
2016 оны 1-р сараас 9 сарын хугацаанд
зохиогдох Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын спортын төрлийг тухайн спортын төрөл нь
нийт хүн амыг хамарсан байдал, 2012 оны олимпийн эрх авсан зэрэг үзүүлэлтийг
харгалзан сонгож, аймаг, дүүрэг болон их дээд сургуулиуд, клубүүд бие
даан оролцохоор зааварт тусгасан байна.
Энэхүү наадмын гол зорилго
нь биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх болон нийтийн биеийн тамир,
их спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршиж байгаа юм.