ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаанд аймгийн нэмэх начин Ц.Адъяа түрүүллээ

2016-02-07

XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал Бичин жилийн сар шинийн баяр зориулсан Үндэсний бөхийн барилдаан 2016 оны 02 дугаар сарын 07-нд Спортын цогцолборт боллоо. 
Энэхүү барилдаанд Үенч сумын харъяат, аймгийн арслан Б.Батмөнх, Дуут сумын харъяат, аймгийн арслан С. Ганхуяг нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Мөст сумын харъяат, аймгийн нэмэх начин Ц.Адъяа түрүүлж Чандмань сумын уугуул, Жаргалант сумын харъяат, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр үзүүрлэлээ. Тус барилдааны шөвгийн дөрөвт Алтай сумын харъяат, аймгийн начин Б.Энхбат, Алтай сумын харъяат, аймгийн начин н.Очбат шалгаран үлдлээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%