ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол дахь Хөтөлбөрийн газрын Үнэлгээний баг Ховд аймагт ажиллаж байна

2016-01-12

Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) нь Монгол Улсад 1992 оноос эхлэн Монгол Улсын ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн үйл явцыг дэмжих ажлыг гүйцэтгэж ирсэн ашгийн бус, нам бус байгууллага юм.

БНОУХ нь “2016 оны улсын, бүс нутгийн болон орон нутгийн  түвшинд сонгуульд өрсөлдөх эрмэлзэлтэй эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд  эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжсэн сонгуулийн орчинг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж, улсын болон орон нутгийн түвшний сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн идэвхитэй оролцоо, иргэдэд танигдах боломжийг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго оршиж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд БНОУХ-ийн Камбож, Индонез улс дахь Хөтөлбөрийн мэргэжилтэн Люк Вагнер, БНОУХ-ийн Монгол дахь Хөтөлбөрийн газрын Иргэний нийгэм, засаглалын хэлтсийн Хөтөлбөрийн менежер Б.Бөрт-Үжин нарын бүрэлдэхүүнтэй Хөтөлбөрийн Үнэлгээний баг Ховд аймагт 01 дүгээр сарын 16 хүртэл ажиллах бөгөөд өнөөдөр буюу 01 дүгээр сарын 12-ны өдөр орон нутгийн сонгуулийн хорооны хуучин, одоогийн ажилтнууд уулзалт хийлээ.

Үнэлгээний баг Ховд аймагт ажиллах хугацаандаа улс төрийн намууд, намын эмэгтэйчүүдийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн сонгуулийн хорооны хуучин, одоогийн ажилтнууд, сонгуультай холбогдолтой асуудлаар идэвхитэй ажилладаг нийгмийн зүтгэлтнүүдтэй уулзалт зохион байгуулах юм.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%